Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Фото мэдээ


нийт 52

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан (Бүрэн эрхийн отгон хурал) хуралдав.

2024-09-25 173
1. СУМЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ 2. СУМЫН ГАЙХАМШИГТ ГАЗРУУДЫГ ТОГТООХ ТУХАЙ 3. 2024 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ТУХАЙ 4. СУМЫН 2024 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ 5. УРИАНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ 6. 2024 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЙЛАНД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ 7. 2024 ОНД ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ 8. СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ.

Харчулуут багийн "Налгар намар" өдөрлөг "Ханхарын овоо" тус газар өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

2024-08-16 223
Багийн өдөрлөгөөр иргэд хүүхэд залуучуудын дунд унаа морьдын уралдаан, гар бөмбөгийн тэмцээн, залуу бөхчүүдийн барилдаан, хүүхэд багачуудын гүйлтийн уралдаан зэрэг 4н төрлийн тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр багийн иргэдээ 100н жилийн ойн медаль гардуулан ажиллав.

Монгол Улсын аварга Д. Хадбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав.

2024-08-10 217
Тус барилдаанд Монгол Улсын аварга Д.Хадбаатар агсны хүү Аймгийн Начин Хадбаатарын Мягмарсүрэн түрүүлж, Монгол Улсын заан Д.Баасандорж үзүүрлэж, их шөвөгт Аймгийн арслан Л.Даваажамц, Аймгийн заан Оргилбаатар нар шалгарлаа.

Угтахын ерөөлтэй Угтаалцайдам сумын 100н жилийн ой өргөн дэлгэр сайхан боллоо.

2024-07-16 215
Сумын нийт ард иргэд та бүхэндээ 100 жилийн ойн баярын мэнд хүргэе Угтаалцайдамчууд та бүхэн минь Дэнж хотойтол Дэлгэр сайхан наадаарай.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдав.

2024-04-26 193
Хурлаар 4 тогтоол шийдвэр гарч, 1 асуудалд тэмдэглэлээр үүрэг өгч, 1 асуудлыг ээлжит хуралдаанаар шийдвэрлэхээр болов.

Өнгөрсөн-Ирээдүй-одоо цагт сургуулийн орчинд миний ирээдүй гэсэн сэдвээр сургалт зохион байгуудав

2024-03-07 199
Өсвөр үеийн охидын дунд тэдний үгийг сонсох саналын хайрцаг өрнүүлж, тавьсан саналын дагуу мэргэжлийн сэтгэл зүйчээр нэгдсэн сургалт зохион байгуулж идэвхтэй оролцсон хөөрхөн охиддоо ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД хүргэж гарын бэлэг гардуулж ажиллав. зохион байгуулагч Сумын ИТХ

ИТХ-ын 2024 оны 1-р улирлын хуралдаан

2024-02-28 191
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 66.6%-ийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр зарлах тухай 4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай 5. Сумын 2024 оны Урианы жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай 6. Хөрөнгө шийдвэрлүүлэхээр уламжлах тухай 7. Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээний тайлан мэдээ сонсох 8. Сумын Засаг даргын тамгын газрын данс бүртгэл байгаа ковш тракторын ашиглалт, хамгаалалт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох - Хурлаар 6 тогтоол шийдвэр гарч, 2 асуудлыг тэмдэглэлээр үүрэг өгөв.

Төв аймгийн Угтаалцайдам сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 2024.02.16 болно. Нутгийн зон олон та бүхнийг хүндэтгэн урьж байна.

2024-01-29 472
УБ паласын коцертийн их танхимд нутгийн зон олонтойгоо уулзан золгож тус сумын уугуул 100 насны босгыг давж буй ардын жүжигчин Л.Цогзолмаа гавьяатынхаа насны ойд зориулсан, урлаг соёлын олон одод чуулсан тоглолтыг үзэн соёрхож хамтдаа нэгэн оройг өнгөрүүлцгээе.

Сумын Онцгой комисс хуралдан малчин өрхүүдэд зам гаргаж өгөх шийдвэр гарган үйл ажиллагаагаа эхэллээ. эхэллээ.

2024-01-23 231
Сумын онцгой комиссын шийдвэрээр ЗДТГ-ын ажилтан албан хаагчид цас зүсэгч хийн Талын уул багийн нутгаар зам гаргах ажил эхлэн амжилттай явж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 100 ЖИЛ, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТДАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

2024-01-16 216
Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулсан “Монгол наадгай” тэмцээн, арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд төсвийн 3 байгууллага, 3 багийн иргэд идэвхтэй оролцож 1 дүгээр байранд Асгат баг, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын сургууль, 3 дугаар байранд Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарав. 🇲🇳Тус арга хэмжээний хүрээнд Ахмад багш П.Дашгэлэг урилгаар оролцож, Үндсэн хуулийн сургалт зохион байгуулав. 🇲🇳 “Монгол наадгай” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, монгол ёс, зан заншлаа дээдлэн хүндэтгэх, Үндсэн хуулийн мэдлэг олгох, сурталчлах, таниулах зорилготой юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ТОХИОЛДУУЛАН СУМАНДАА ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-01-13 208
Үндсэн хуулийн өдөр зориулсан цолгүй бөхчүүдийн барилдаанд нийт 32 бөх зодоглосноос Бага шөвөгт Ч. Бархаспүрэв А. Ууганбаяр Б. Пүрэвбат Д. Батсайхан Н. Ууганбаатар Б. Алтаншагай Ш. Батзориг Б. Нямсүрэн Нар шалгарч Их шөвөгт Ч. Бархаспүрэв Н. Ууганбаатар Б. Пүрэвбат А. Ууганбаяр нар үлдэж Түрүү бөхөөр Ч. Бархаспүрэв Үзүүр бөхөөр А. Ууганбаяр Шөвгөрсөн Н. Ууганбаатар Шөвгөрсөн Б. Пүрэвбат нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Нийт оролцсон бөхчүүддээ баярлалаа.

ИТХ-ын Хороодын сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Хороодын дарга, гишүүдтэй уулзалт хийлээ.

2023-11-22 315
ИТХ-ын дараах хороод: * Нутгийн удирдлагын хөгжлийн хороо * Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо * Нийгэм цахим бодлогын хороо * Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо * Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо * Ёс зүйн хороод хамтран 8 зорилтын хүрээнд 25 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ИТХ-ын бодлогын хорооны дарга нарт зориулсан сургалт

2023-11-07 230
*ИТХ-ын бодлогын хороо хэрхэн ажиллах вэ? *Багаар ажиллах үр дүнтэй арга *ИТХ-ын хороодын хяналтын чиг үүрэг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь *Хороодын ажиллах чиг үүрэг *Байгаль орчин ба хорооны хяналт

Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай

2023-10-31 329
Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Төв аймгийн Засаг даргын захирамж гаржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%