Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Фото мэдээ


нийт 24

ИТХ-ын 2024 оны 1-р улирлын хуралдаан

2024-02-28 13
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 66.6%-ийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр зарлах тухай 4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай 5. Сумын 2024 оны Урианы жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай 6. Хөрөнгө шийдвэрлүүлэхээр уламжлах тухай 7. Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээний тайлан мэдээ сонсох 8. Сумын Засаг даргын тамгын газрын данс бүртгэл байгаа ковш тракторын ашиглалт, хамгаалалт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох - Хурлаар 6 тогтоол шийдвэр гарч, 2 асуудлыг тэмдэглэлээр үүрэг өгөв.

Төв аймгийн Угтаалцайдам сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 2024.02.16 болно. Нутгийн зон олон та бүхнийг хүндэтгэн урьж байна.

2024-01-29 62
УБ паласын коцертийн их танхимд нутгийн зон олонтойгоо уулзан золгож тус сумын уугуул 100 насны босгыг давж буй ардын жүжигчин Л.Цогзолмаа гавьяатынхаа насны ойд зориулсан, урлаг соёлын олон одод чуулсан тоглолтыг үзэн соёрхож хамтдаа нэгэн оройг өнгөрүүлцгээе.

Сумын Онцгой комисс хуралдан малчин өрхүүдэд зам гаргаж өгөх шийдвэр гарган үйл ажиллагаагаа эхэллээ. эхэллээ.

2024-01-23 39
Сумын онцгой комиссын шийдвэрээр ЗДТГ-ын ажилтан албан хаагчид цас зүсэгч хийн Талын уул багийн нутгаар зам гаргах ажил эхлэн амжилттай явж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 100 ЖИЛ, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТДАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

2024-01-16 41
Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулсан “Монгол наадгай” тэмцээн, арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд төсвийн 3 байгууллага, 3 багийн иргэд идэвхтэй оролцож 1 дүгээр байранд Асгат баг, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын сургууль, 3 дугаар байранд Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарав. 🇲🇳Тус арга хэмжээний хүрээнд Ахмад багш П.Дашгэлэг урилгаар оролцож, Үндсэн хуулийн сургалт зохион байгуулав. 🇲🇳 “Монгол наадгай” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, монгол ёс, зан заншлаа дээдлэн хүндэтгэх, Үндсэн хуулийн мэдлэг олгох, сурталчлах, таниулах зорилготой юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ТОХИОЛДУУЛАН СУМАНДАА ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-01-13 36
Үндсэн хуулийн өдөр зориулсан цолгүй бөхчүүдийн барилдаанд нийт 32 бөх зодоглосноос Бага шөвөгт Ч. Бархаспүрэв А. Ууганбаяр Б. Пүрэвбат Д. Батсайхан Н. Ууганбаатар Б. Алтаншагай Ш. Батзориг Б. Нямсүрэн Нар шалгарч Их шөвөгт Ч. Бархаспүрэв Н. Ууганбаатар Б. Пүрэвбат А. Ууганбаяр нар үлдэж Түрүү бөхөөр Ч. Бархаспүрэв Үзүүр бөхөөр А. Ууганбаяр Шөвгөрсөн Н. Ууганбаатар Шөвгөрсөн Б. Пүрэвбат нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Нийт оролцсон бөхчүүддээ баярлалаа.

ИТХ-ын Хороодын сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Хороодын дарга, гишүүдтэй уулзалт хийлээ.

2023-11-22 104
ИТХ-ын дараах хороод: * Нутгийн удирдлагын хөгжлийн хороо * Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо * Нийгэм цахим бодлогын хороо * Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо * Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо * Ёс зүйн хороод хамтран 8 зорилтын хүрээнд 25 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ИТХ-ын бодлогын хорооны дарга нарт зориулсан сургалт

2023-11-07 50
*ИТХ-ын бодлогын хороо хэрхэн ажиллах вэ? *Багаар ажиллах үр дүнтэй арга *ИТХ-ын хороодын хяналтын чиг үүрэг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь *Хороодын ажиллах чиг үүрэг *Байгаль орчин ба хорооны хяналт

Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай

2023-10-31 120
Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Төв аймгийн Засаг даргын захирамж гаржээ.
khural.mn

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж COVID-19 онц байдалтай холбогдуулан Сумын ИТХ, “УГТААЛ КОНСТРАКШН” ХХК- тай хамтран “Угтаалцайдам сум”-н хүүхэд багачуудынхаа дунд сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийн дотоод үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс ГАР ЗУРГИЙН уралдаан зарлаж байна.

2020-05-22 1085
Сэдэв: ? Цэцэрлэгийн нас: ХАМГИЙН ГОЁ БЭЛЭГ ? Сургуулийн нас: МИНИЙ МӨРӨӨДӨЛ ?Насны ангилал: - Цэцэрлэгийн нас - Бага анги - Дунд анги ? Бүтээлд тавигдах шаардлага: ? А3 (цэцэрлэгийн нас А4) хэмжээтэй ватум цаас, бүх төрлийн будаг ашиглаж болно. ? Зурагны баруун доод буланд Овог, Нэр, Нас бичсэн байх. ? Дээрх шаардлага хангасан зургуудыг 2020.05.22-ны өдрөөс 2020.05.27-ны өдөр хүртэл Угтаалцайдам сумын ИТХ-н нарийн бичиг Б.Жавзанпагамд авчирж өгөх (Batsaihan Javzanpagma - 91101839, Erdene Chimeg Erdene Bat - 88077667). ? Уралдааныг дүгнэх: 2020.05.28-ны өдөр 12 цагаас бүтээлүүдийг шалгаруулна. Шилдэг 10 бүтээлийг насны ангиллаар Ugtaal цахим хуудсаар танилцуулна. ? Шагнал: Эхний 10 бүтээл гарын бэлэгтэй. - Цэцэрлэгийн нас ?Нэгдүгээр байр: Унадаг дугуй ?Хоёрдугаар байр: Шагнал, гарын бэлэг ?Гуравдугаар байр: Шагнал, гарын бэлэг - Бага анги ?Нэгдүгээр байр: Унадаг дугуй ?Хоёрдугаар байр: Шагнал, гарын бэлэг ?Гуравдугаар байр: Шагнал, гарын бэлэг - Дунд анги ?Нэгдүгээр байр: Унадаг дугуй ?Хоёрдугаар байр: Шагнал, гарын бэлэг ?Гуравдугаар байр: Шагнал, гарын бэлэг БЯЦХАН ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ ? Анхааруулага: Энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын дунд болох тул эцэг, эхчүүд бүтээлийг хийж ирүүлэхийг хориглоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%