Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Фото мэдээ


нийт 52

УЯАЧДЫН ЗӨВЛӨГӨӨ 2026

2026-03-15 4
Угтаалцайдам суманд Төв аймгийн морин спорт уяачдын холбооноос манай сумын Сонинхангайн хүлэг уяачдын холбоотой хамтран баруун хойд бүсийн сумдын салбар холбоодын удирдах ажилтан, уяачдын төлөөллийн зөвлөгөөн амжилттай болж байна. Та бүхэндээ амжилт хүсье

2026 ОНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2 ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2026-03-15 8
Төв аймгийн Угтаалцайдам сумын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өсвөр үе, насан хүрэгчдийн ангилалаар 2 өдөр амжилттай үргэлжилэн өндөрлөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээний өсвөрийн тамирчдаас 8-аас доош насны ангилалд охидоос: 🏅1- р байр Г.Отгонлхам /Угтаалцайдам/ 🥈2- р байр Н.Нарансолонго /Батсүмбэр/ 🥉3- р Байр Б. Ундрах / Батсүмбэр/ 🥉3-р байр З.Дүүрэнжаргал /Угтаалцайдам/ -8-аас доош насны ангилалд хөвгүүдээс: 🏅1 байр Д.Түвшин-Эрдэнэ /Баянчандмань/ 🥈2 байр Ч.Энххүслэн /Угтаалцайдам/ 🥉3 байр Г..Ган-од /Батсүмбэр/ 🥉3 байр Б.Мөнхтөр /Угтаалцайдам/ -9-10 насны ангилалд хөвгүүдээс: 🏅1 байр Б.Мөнхганзага / Батсүмбэр/ 🥈2 байр Д.Цэрэндорж /Угтаалцайдам/ 🥉3 байр Я.Бат-Амар /Батсүмбэр/ 🥉3 байр Ц.Оргилбаасан /Батсүмбэр/ - 9-10 насны ангилалд охидоос 🏅1 байр. Г.Ариунжаргал /Угтаалцайдам/ 🥈2 байр. М.Жансулу /Батсүмбэр/ 🥉3.байр Ц.Эрдэнэсувд / Батсүмбэр/ 🥉3 байр. Ц.Гэгээлэн /Зуунмод/ -11-12 насны ангилалд охидоос: 🏅1 байр Н.Хишигзаяа /Батсүмбэр/ 🥈2 байр У.Есүйгэн /Батсүмбэр/ 🥉3 байр Н.Нарансолонго /Батсүмбэр/ 🥉3 байр Н.Буянзаяа / Батсүмбэр/ -11-12 насны ангилалд хөвгүүдээс: 🏅1 байр Л.Мөнх-оргил / Угтаалцайдам/ 🥈2 байр Э.Баттөгөлдөр /Батсүмбэр/ 🥉3 байр Ш.Бадрахтөгөлдөр /Зуунмод/ 🥉3 байр Б.Тэргүүнбаяр / Батсүмбэр/ -13-15 насны ангилалд хөвгүүдээс: 🏅1 байр Ц.Эрдэнэ баяр /Батсүмбэр/ 🥈2. байр Н.Ганбат / Батсүмбэр/ 🥉3 байр . А.Цэгц / Батсүмбэр/ 🥉3 байр Ц.Эрдэнэням /Батсүмбэр/ -13-15 насны ангилалд охидоос: 🏅1.байр Д.Маргад /Угтаалцайдам/ 🥈2 байр . З.Золбоо / Батсүмбэр/ 🥉3 байр . Э.Энхжин /Зуунмод/ 🥉3 байр Ц.Номин /Батсүмбэр/ -16-18 насны хөвгүүдээс: 🏅1 байр А.Чингүн /Батсүмбэр/ 🥈2 байр З.Өсөх-ирээдүй / Батсүмбэр/ 🥉3 байр Б.Билэгдэмбэрэл /Угтаалцайдам/ 🥉3 байр Б.Ригчаабаатар Баянжаргалан -16-18 насны охидоос 🏅1 байр Г.Нарансолонго / Угтаалцайдам/ 🥈2 байр С.Саранцэцэг / Угтаалцайдам/ 🥉3 байр О.Цэнгүүн /Зуунмод/ 🥉3 байр. О.Ганчимэг / Батсүмбэр/ тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Насанд хүрэгчдийн 19-39 насны ангилалд эмэгтэйчүүдээс: 🏅1 байр П.Энхмолор /Угтаалцайдам/ 🥈2 байр С.МөнхБолор / Угтаалцайдам/ 🥉3 байр Н.Янжин/ Угтаалцайдам/ -19-39 насны ангилалд эрэгтэйчүүдээс: 🏅1 байр Ц.Баточир /Баяржаргалан/ 🥈2 байр Маналсүрэн /Зуунмод/ 🥉3 байр Т.Энх-од /Зуунмод/ - 40-49 насныангилалд эмэгтэйчүүдээс: 🏅1 байр Д.Ариунжаргал /Угтаалцайдам/ 🥈2 байр М.Мягмармаа / Угтаалцайдам/ 🥉3 байр Д.Ариунгэрэл /Угтаалцайдам/ -40-49 насны ангилалд эрэгтэйчүүдээс 🏅1 байр Н.Гантулга /Угтаалцайдам/ 🥈2 байр Т.Лхагвасүрэн /Угтаалцайдам/ 🥉3 байр Б.Батмөнх /Угтаалцайдам/ -50-59 насны ангилалд эмэгтэйчүүдээс: 🏅1 байр Х.Тамир /Батсүмбэр/ 🥈2 байр Д.Мөнхнасан /Баянчандмань/ 🥉3 байр В.Цэцэгсүрэн /Угтаалцайдам/ -50-59 насны ангилалд эрэгтэйчүүдээс 🏅1 байр Ц.Энхболд /Угтаалцайдам/ 🥈2 байр Ж.Бат-Өлзий /Баянчандмань/ 🥉3 байр Д.Энхсайхан /Зуунмод/ 60-аас дээш насны ангилалд эрэгтэйчүүдээс 🏅1 байр Б.Батжаргал / Баянчандмань/ 🥈2 байр Э.Баярцогт /Угтаалцайдам/ 🥉3 байр Э.Энхбаатар / Угтаалцайдам/ 60-аас дээш насны ангилалд эмэгтэйчүүдээс 🏅1 байр Ч.Шатар / Бүрэн/ 🥈2 байр Г. Төмөрчөдөр /Зуунмод/ тус тус шалгарч Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо.

Угтаалын САА-н 65 жилийн ойн хүрээнд Анхны атарчин бөхийн зүтгэлтан Цэдэндамбын Цэнддаваагийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаан

2026-03-15 8
Угтаалын САА-н 65 жилийн ойн хүрээнд Анхны атарчин бөхийн зүтгэлтан Цэдэндамбын Цэнддаваа агсны 90 насны ойд зориулсан түүний нэрэмжит цолгүй болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 24 бөх тойрогоор 4 хэсэг болж хэсгээс 2 2 бөх шалгарч шилдэг 8 бөх тойрч барилдснаас: 🏅1 байр Б.Маналжав Завхан 🥈2 байр Д.Төгөлдөр Төв, Угтаалцайдам 🥉3 байр Б.Мягмардорж Завхан 🥉4 байр Б.Шинэзориг Сэлэнгэ ✅5 байр Г.Хаш-Эрдэнэ Ховд ✅6 байр Т.Тамир Төв, Баянцогт ✅7 байр Я.Жавхлантөгс Өвөрхангай ✅8 байр Э.Бүтэнбаяр Төв, Зуунмод нар шалгарлаа.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын өдөр

2026-03-08 5
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа сумынхаа охид, бүсгүйчүүдийг өргөнөөр хамруулан хөтөлбөрийн дагуу сайхан боллоо.

“МӨНГӨН ӨВӨЛ-2026” цасны баярын арга хэмжээ

2026-02-01 53
Арга хэмжээнд сумын төсөвт байгууллагууд, Хамтарсан баг /ШТС, Хаан банк, Төрийн банк, Цаг уур, /ахмадын хороо ТББ, худалдаа бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцов.

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2026-01-13 78
Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан үндэсний өв соёл, ёс заншлыг хойч үедээ уламжлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор баг, байгууллагуудын дунд “МОНГОЛ НААДГАЙ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит тавдугаар хуралдааны мэдээ

2025-09-29 118
Сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан 2025.09.29 нд сумын иргэний танхимд 80% хувийн ирцтэй хуралдаж дараах 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сумын насанд хүрэгчдийн “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн

2025-09-28 112
Угтаалцайдам сумын насанд хүрэгчдийн “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 9 багийн нийт 54 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд алтан медалийг Засаг даргын Тамгын газрын баг, Асгат баг мөнгөн медаль, хүрэл медалийг 2023 оны төгсөлт, хүртсэн байна. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнээр Талын уул баг, мөнгөн медалийн эзнээр Засаг даргын Тамгын газрын баг, хүрэл медалийн эзнээр Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид тодорлоо. Тэмцээнийг сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгч нар шүүж, удирдан зохион явуулав.

ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан

2025-09-01 114
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдаан 2025 оны 09-р сарын 01-ний 15:00 цагт сумын иргэний танхимд 63 хувийн ирцтэй хуралдав. Тус хуралдаанаар 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

ХХААХҮЯ-ний сайдын тушаалаар томилсон ажлын хэсэг манай суманд ажиллаж, хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэлтэй танилцав.

2025-08-19 131
ХХААХҮЯ-ний сайдын тушаалаар 5 ажлын хэсэг энэ долоо хоногт тариалан бүхий аймаг, сумдад ажиллаж, хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэлтэй танилцах, 2026 оны тариалалтад шаардлагатай үрийн хянан баталгааг шалгах, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж тус ажлын хэсгийг ХХААХҮЯ-ний Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Баянжаргал ахалж Төв аймгийн ХХААГ-н газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цоггэрэл болон ТББ-н төлөөлөл МУГАгрономич Ж.Сүрэнхорлоо, МУГАгрономич Т.Баярхүү, зөвлөх агрономич Ц.Алимантуяа нар газар дээр нь ирж Угтаалцайдам суманд хүнсний ногоо тариалдаг ААН-үүдтэй уулзан тариалсан ногооны талбайг хэмжиж хаврын тариалалтын мэдээтэй тулгалт хийж тариаланчдын санал солилцож хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлж байна. Энэхүү ажлын хүрээнд тариалангийн бэлтгэл, үрийн баталгааны систем, хөрөнгө оруулалтын үр дүнг газар дээр нь шалгах нь ирэх жилийн ургацын чанар, хэмжээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр Угтаалцайдам сум энэ жил гантай байгаа ч тосны ургамал, ногоон тэжээлийн ургац тааруу ургац алдах төлөвтэй улаан буудайн ургац нэг га-аас дундажаар 10-15цн хураан авах боломжтой харин хүнсний ногоо тариалж буй иргэн ААН-үүд усалгаатай тариалалт хийж байгаа бөгөөд ургац арвин сайн байна гэж үзлээ

Угтаалцайадм сумын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн

2025-08-10 135
XVII-р жарны Модон могой жилийн зуны адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Угтаалцайдам сумын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн амжилттай зохион байгуулагдав. Сумын засаг дарга Ц. Энхболд, Талын Уул багийн дарга Б. Түмэндэлгэр, Асгат багийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Түвшинтөр болон бусад албан хаагчид иргэдэд мэдээлэл хүргэж ажиллав. Уг тэмцээний үеэр адуучид хуралдаж Сумын "Адуучдын холбоо"-г гурван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Холбооны тэргүүнээр адуучин М. Лхагвасүрэн удирдах зөвлөлийн гишүүнээр адуучин Н. Төрбат, Я. Алтангэрэл нар олонхын саналаар сонгогдов. Адуучин тэмцээнийг 2 насны ангилалаар зохион байгуулж, Нийт 32 адуучин залуус хурд хүч, эр зориг, авхаалж самбайгаа сорин оролцсоноос: I байр Н. Сүхбат II байр Э. Даваасүрэн III байр А. Азжаргал IV байр М. Лхагвасүрэн V байр З. Мөнхзул тус тус шалгарч Аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Асгат багийн өдөрлөг 2025

2025-08-08 132
Уушиг хайрханы өвөрт Асгат багийн өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгийн хүрээнд: Сумын Засаг дарга Ц.Энхболд цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарах талаар мэдээлэл хийж татварын улсын байцаагч Б.Мөнхбаяр, нийгмийн даатгалын байцаагч Ц.Болор-Эрдэнэ, Хөдөө ах ахуйн тасгийн дарга Цогтбаяр нар иргэдэд мэдээлэл хүргэж Асгат багийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түвшинтөр хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын талаар иргэдэд товч танилцуулга хийлээ. Асгат багийн иргэдийн дунд Цайны ёслол, Унаа морьдын уралдаан, Гар бөмбөг, Шагай шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шагнаж урамшуулав. Өдөрлогт нийт Асгат багийн 140 иргэн оролцлоо.

ГХУСАЗСЗ 2025- сургалт зөвлөгөөн

2025-05-14 188
Сумын ГХУСАЗСЗ , Төв аймгийн урьдчилан сэргийлэх , шуурхай удирдлагын тасгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид болох цагдаагийн ахмад Э.Ундармаа, цагдаагийн ахмад Э.Содбаяр, цагдаагийн дэд ахлагч Д.Болдтөгс, Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран сумын иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг олгох , соён гэгээрүүлэх талаар сургалт хийж хамтарсан баг , ГХУСАЗДЗ-ийн бүрэлдэхүүнд өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг , цахим залилан , архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, бууруулах талаар "2025 - сургалт зөвлөгөөн" нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж ажиллав.

ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан

2025-02-19 154
1. 2025-2028 оны Сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 2. Сумын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 3. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 4. Орон нутгийн судлах музейг Найдангийн Дэндэв агсны нэрэмжит болгох тухай 5. Хамтарсан багын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай 6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Ёс зүйн дүрэм” батлах тухай

ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан

2025-02-12 156
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 2. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нөхөн сонгох сонгуулийн тов тогтоох тухай 3. ИТХ-ын Хороодыг шинэчлэн байгуулах тухай 4. ИТХ-ын Зөвлөл шинэчлэн байгуулах тухай 5. Урианы жил зарлах тухай

Монгол Улсын Үндсэн Хууль батлагсаны ойн баяр

2025-01-13 166
Монгол Улсын анхдугаар үндсэн хууль батлагдсаны 101 жил, шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг сурталчлах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр түүх нийгмийг багш Д.Мөнгөнтуяа сургалт хийж танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулан 1,2-р байрыг шалгарууллаа. ✅Мөн Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж ажлын байран дээр үндэсний хувцсаараа гоёлоо.

ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан

2024-12-27 132
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

эерэг нөлөө зөв хандлага аян

2024-11-19 208
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ аяны хүрээн Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран 6-12р ангийн сурагчдад "Хүүхэд хамгааллын тухай хууль"-аар сургалт зохион байгууллаа. Нийт 150 сурагч хамрагдав

ИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан

2024-11-01 167
хэлэлцэх асуудал 1. Санал уламжлах тухай 2. Төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай

Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан

2024-10-31 147
Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%