Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8- ын дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөний 31 зорилтын 89 хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт 94,04% хувьтай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэсүгэй.
2. Хурлын Төлөөлөгчдөөс гарсан саналыг ажил хэрэг болгон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Энхболд/-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.
