Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх тухай

Огноо: 2025-12-16 Дугаар:03 Нээгдсэн:8

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх заалт, 48 дугаар  зүйлийн  48.1 дэхь  заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр  зүйлийн 64.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн  Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар  хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн татварын орлогын гүйцэтгэл   966,359.6   мянган төгрөгөөр, төсвийн зарлага  1,851,564.2  мянган төгрөгөөр тус тус баталсугай.

2. Төсвийн 2025 оны орлого, зарлагын гүйцэтгэлдийн тайланд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Энхболд)-д даалгасугай.

3. Сум орон нутгийн төсвийн орлого, зарлагын зарцуулалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийж, хуралд тайлагнаж ажиллахыг хурлын Хяналтын хороонд үүрэг болгсогуай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%