Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт 97,2 %- тай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн ” гэж дүгнэсүгэй.
2. Хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хурлын Зөвлөл, Ажлын албанд даалгасугай.
3.Хороодын ажиллах журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хороодын дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.
