Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Монгол Улсын Сангийн сайдын 2021.05.24 ны 86 дугаар тушаалын хавсралтын 3.2 дугаар хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Орон нутгийн хөгжлийн сангийн 2026 онд хийгдэх төсөл арга хэмжээг үйл ажиллагааны хөтөлбөр болон жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Энхболд/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.
