Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Сумын 2026 онд бэлтгэх хэрэглээний болон түлээний модны талбайн хэмжээ тогтоох тухай

Огноо: 2025-12-16 Дугаар:07 Нээгдсэн:27

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, 32.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд  ойн сан бүхий газраас хэрэглээний болон түлээний мод бэлтгэх талбайн хэмжээ хуваарийг хавсралтаар баталсугай.

2. Ойгоос бэлтгэх модны хэмжээ, төрөлд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Энхболд)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга, гишүүдэд  үүрэг болгосугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%