Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын 2026 оны Байгаль хамгаалах сангийн эх үүсвэрийг хавсралтаар баталсугай.
2. Дараах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Энхболд/-д даалгасугай.
2.1. Ногоон байгууламжийг хамгаалах, нэмэгдүүлэх байнгын эргүүл хяналтыг тогтмол хийж хэвших.
2.2. Цөлжилттэй тэмцэх бодлого боловсруулж, холбогдох мэргэжилтнүүдтэй уялдаа холбоотой ажиллах
3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
