Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 90 % хувьтай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэсүгэй.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
