Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
2. Дараах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Энхболд)-д даалгасугай.
2.1.Газар олголтод анхаарч, иргэдийг мэдээ мэдээллээр тогтмол хангаж, өргөдөл гомдлыг тухай бүр шийдвэрлэж ажиллах.
2.2. Сумын газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.
