Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 61.1.9 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Жавзанпагма нь 6 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдахаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болон төрийн албанаас түр чөлөөлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.
2.Б.Жавзанпагмын ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралт, холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч (Ц.Рэнцэнханд)-д даалгасугай.
