Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 52.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.3 дахь заалт, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.18 дахь заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаал, Засгийн газрын 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 442 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Жавзанпагма нь 2025 оны хагас жилийн байдлаар үүрэгт ажлаа хугацаанд нь хариуцлагатай тогтмол сайн биелүүлж, мэргэжлийн түвшин ёс зүйн байдал, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хувьтай буюу 97,5 хувьтай буюу “Маш сайн” биелүүлсэн учир ажлын бүтээмжийг нь үнэлэн үндсэн цалингийн 50 хувиар урамшуулсугай.
2. Б.Жавзанпагмад олгох урамшууллыг хурлын төсвөөс тооцон олгохыг Төсвийн нягтлан бодогч (Ц.Рэнцэнханд)-д зөвшөөрсүгэй.
