Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Сумын төвийн 2 байршил бүхий 200 га суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2025-11-11 Дугаар:01 Нээгдсэн:26

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит  бус зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.   Сумын төвийн  хоёр байршилд нийт 200 (хоёр зуу) га талбай бүхий суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2.   Батлагдсан хэсэгчилсэн еранхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг сумын засаг дарга ( Ц.Энхболд) хариуцан зохион байгуулж, жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бодлогын баримт бичигт тусган хэрэгжилтийн явцыг ИТХ-д танилцуулж байхыг даалгасугай .

3.   Төлөвлөгөөний хэрэгжилтэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны нөлөөллийг тооцох, газар ашиглалтын бүртгэл, хяналтыг сайжруулж, иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг  газрын даамал (М.Аззаяа)-д үүрэг болгосугай.

4.   Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Хот суурин, дэд бүтцийн хороонд даалгасугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%