Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

малын тоо толгойн албан татвар тогтоох тухай

Огноо: 2025-09-29 Дугаар:04 Нээгдсэн:28

1. Сумын малчин иргэдээс гарсан саналын дагуу хэлэлцээд малын тоо толгойн албан татварыг хонь 500 төгрөг, ямаа 800 төгрөг, үхэр 1000  төгрөг, адуу 1000  төгрөг, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. Бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан адуу, ямаа хөнгөлөхгүй малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран үхэр 10, хонь 50 толгой тус бүрд ногдох албан татварын хэмжээг хөнгөлөн 0 төгрөг байхаар  тогтоосугай.

3. Малын тоо толгойд ногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Ц.Энхболд), Татвар хураагч (Б.Мөнхбаяр) нарт даалгасугай

4. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ц.Болор-Эрдэнэ), Хууль эрх зүйн мэргэжилтэн (Б.Амарзаяа), Татвар хураагч (Б.Мөнхбаяр) нарт үүрэг болгосугай.

 5. Энэ хүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлд  үүрэг болгосугай.

            7. Энэ тогтоол батлагдан гарсантай холбогдуулан Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай” сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2021 оны 06 дугаар сарын 21-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%