"Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн санаачлагыг өрнүүлэх" урианы жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан "Бид чадна-Бид хийнэ" бүсчилсэн тэмцээнд нийт 4 сумын 4 баг өрсөлдсөнөөс Угтаалцайдам сумын "Манлайлагч" баг тэргүүн байрыг эзэлж 3-р шатанд Төв аймагт оролцох эрхийг авлаа.