Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэхэд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх сумын иргэдийн бүтээлч санаачлага, тэдний язгуур эрх ашгийг дээдлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго мөн.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

2014-04-08

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг, мөн шинээр байгуулагдсан Тахарын албаны хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Хуулийн төсөлд Мөрдөх алба нь Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдын үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт болон бусад 54 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах мөн Тахарын алба нь Эрүүгийн хуульд заасан 5 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэл, 7 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах зэрэг зүйлүүдийг тусгаж өгчээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11109
8625 / 78%
1115 / 10%
386 / 3%
983 / 9%